ДУНДГОВЬ: Улсын аварга малчин өрх ес, Хошой аварга малчин нэгээр нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Улсын аварга малчин, Хошой аварга малчин, Аварга саальчин, Аварга фермер, тариаланчдыг тодрууллаа. Дундговь аймгийн хувьд энэ жил “Улсын хошой аварга малчин” нэг, “Улсын аварга малчин өрх” есөөр нэмэгджээ.
XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр Дэрэн сумын Алаг-Өндөр
багийн малчин Жасрайн Одонпүрэв “Улсын хошой аварга малчин” болж байсан бол энэ
жил тус сумын Саруул багийн малчин Бат-Очирын Эрдэнэбаяр ажил хөдөлмөрөөрөө
шалгарч, энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо.
"Улсын аварга малчин өрх"-өөр:
1. Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн малчин
Дондогийн Батхишиг
2. Гурвансайхан сумын Чулуут багийн малчин Цэдэвдоржийн
Сүрэнжав
3. Говь-Угтаал сумын Ажирхай багийн малчин Адъяабазарын
Мөнхбат
4. Хулд сумын Бүлээн багийн малчин Цэдэвсүрэнгийн
Цог-Очир
5. Гурвансайхан сумын 2-р багийн малчин Шагдарсүрэнгийн
Отгонбаатар
6. Адаацаг сумын Өвөр урт багийн малчин Дашзэвэгийн
Батхуяг
7. Цагаандэлгэр Хараат багийн малчин Ядамсүрэнгийн
Батдорж
8. Өндөршил сумын Цог багийн малчин Эрдэнэ-Очирын
Алтанхуяг
9. Баянжаргалан сумын Шилийн гол багийн малчин Дондогдоржийн Зоригтбаатар нар тодорчээ.
Тус аймгийн хувьд 1962 оноос хойш ийнхүү "Улсын
аварга малчин өрх" 201, "Улсын аварга саальчин" 4 тодорсон
байна. Түүхэндээ 2015, 2017, 2020 онд найм, 2024 онд 10 “Улсын аварга малчин
өрх” шалгарсан нь хамгийн олон тохиолдолд тооцогддог юм.