ОРХОН: Эрдэнэтийн ээжүүд Монголын хүүхдийн өвлийн спортын наадмын бэлэг тэмдгийг урлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-12 17:13:16

Баян-Өндөр,2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот болон Орхон аймагт Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмыг хоёрдугаар сарын 17-24-нд зохион байгуулахаар болсон.


Өвлийн спортыг сурталчлах, өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилгын хүрээнд энэхүү наадмыг хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн байна.


Монголын хүүхдийн өвлийн спортын наадмын бэлгэдэл нь уламжлал ёсоор “Галхүү” байна. Наадмын бэлгэдэл Галхүүг хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг бэлгэдсэн. Наадмын бэлгэдлийг багачуудад танил байлгах үүднээс “Галхүү” хэмээн нэрийджээ.

 

"Эрдэнэтийн ээжүүдийг чадавхжуулах холбоо" ТББ-ынхан Монголын хүүхдийн спортын VIII наадмын бэлэг дурсгал болох Галхүүг урлаж эхэлжээ. Тэд нийт 500 ширхэг "Галхүүг" урлан бүтээж байна.


Наадмын бэлэг дурсгалдаа монголчуудын бэлгэдэл галыг дүрсэлж, монгол дээл, гутлыг өмсгөн чимэглэж байна.

Холбоотой мэдээ