ОРХОН: "Оролцъё хөгжье" чуулганаар хүүхдүүдийн тулгамдаж буй асуудал, шийдэл, дуу хоолойг сонслоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Дэнж багийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн "Оролцъё, хөгжье" уриатай 100 хүүхдийн чуулганаар "Харилцаа хандлага" сэдэвт сургалт хийлээ.
Чуулганы үеэр үе тэнгийн дээрэлхэлт, хүүхдүүдийн тулгамдаж буй асуудал, шийдэл, дуу хоолойг сонсож "Хүүхдийн элч"-ээ сонголоо. Хүүхдийн элч нь хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг сонсон, тэдний дуу хоолойг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргэх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж ажиллах юм.
Мөн "Хордохоос татгалзъя- ирээдүйгээ хамгаалъя” аяны хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд зориулан "электрон тамхины бүтэц, химийн найрлага, хүний биед үзүүлэх хор уршиг, судлаачдын судалгаануудын талаарх эмчийн цахим хичээл" бүхий QR кодтой ANZAAR тараах хуудас, хүүхдийн хөгжил эрх хамгааллын талаар ХГБХХГ-аас явуулж буй үйлчилгээ, үйл ажиллагаа, сургалт нөлөөллийн ажил, хөгжлийн хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэлээ.