Мьянмарын цахим залилангийн газруудаас 250 гаруй хүнийг чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-02-13 16:59:17

БАНГКОК, 2025 оны хоёрдугаар сарын 13 /AFP/. Мьянмар дахь цахим луйврын газруудын хууль бус ажиллагааг таслан зогсоох явцад авран чөлөөлсөн 250 гаруй хүнийг Тайландын талд лхагва гарагт хүлээлгэн өгсөн тухай Тайландын армийн өндөр албан тушаалтан мэдэгджээ.


Мьянмарын хил орчмын бүсэд олноор бий болсон луйврын  газруудад ихэвчлэн хүний ​​наймааны золиос болсон гадаадын иргэдийг албадан ажиллуулж, эх орондоо байгаа нутаг нэгтнүүдээс нь мөнгө луйвардан авч байсан бөгөөд олон тэрбум доллар эргэлдэж буйг шинжээчид хэлж байна.


Лхагва гарагт суллагдсан хүмүүс Тайланд-Мьянмарын хил орчмын Кайин мужийн Кяук Хэт тосгонд ажиллаж байсан гэж тэнд хяналтаа тогтоосон Мьянмарын DKBA босогчдын бүлэг мэдэгджээ. Чөлөөлөгдсөн хүмүүсийг жижиг голоор завиар тээвэрлэн Тайландын Фоп-Пра хотод хүргэсэн тухай Франс-Пресс агентлагийн сэтгүүлч мэдээлсэн байна.


Мэй-Сот дахь цэргийн ангийн захирагч Наттхакорн Руантипын хэлснээр, одоогоор 261 хүн ирээд байгаа бөгөөд эцсийн тоог хараахан нягтлаагүй байгаа ажээ. Цахим луйврын газрууд нь бүс нутгийн орнуудын иргэдэд өндөр цалинтай ажил амлан авчирсныхаа дараа тэднийг барьцаалж, цахим залилан хийлгэдэг байна.


Холбоотой мэдээ