Өвөрхангай аймгийг үүсгэн байгуулсан түүхт өдөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-18 09:57:22

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийг үүсгэн байгуулсан түүхт өдөр өнөөдөр. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор одоогийн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр дэх Түйн голын цагаан эрэгт Өвөрхангай аймгийг анх байгуулж байжээ.


Тухайн үед одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байсан Баянзүрхийн хийд буюу Ламын гэгээн хүрээнд анх төвлөрч, улмаар Түйн голын цагаан эрэг рүү нүүсэн байдаг.


Энэ тухай Өвөрхангай аймагт худалдааны байгууллагыг анх байгуулахад rap бие оролцож хоёр жил шахам сургагчаар ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн Николой Алексеевич Симагин Би 1932 оны сүүлээр танай аймгийг Түйн голд төвлөрч байхад ирсэн юм. Энэ үед феодалуудын үүсгэсэн эсэргүү ажиллагаа дөнгөж дарагдаад байсан. Эсэргүүнүүд дэлгүүр мухлагийг сүйтгэж, бараа таваарыг нь дээрэмдчихсэн туйлын хүнд байж билээТэр үед аймаг одоогийн Баянхонгор, Өвөрхангай аймгийн өргөн нутгийг хамарч байсан. Байшин барилга багатай. Аймгийн төвд ганц тохитой байшин нь хоршоодын холбооны дүнзэн байшин байсан юм” хэмээн өгүүлжээ.


1934 онд Өвөрхангай аймгийн төв бууриа сэлгэж, одоогийн Арвайхээр хотод шилжин төвлөрсөн бөгөөд Баянхонгор аймгийн зарим сумыг Архангай, Завхан аймагт шилжүүлэн Архангай аймгаас Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Эрдэнэ-Сант сумыг Өвөрхангай аймагт нэгтгэн шинэчлэн зохион байгуулсан байдаг.


Өнөөдөр аймаг байгуулагдсан өдрөөр Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн үйл ажиллагааг эхлүүлж, “Өндөр гэгээн Занабазарын өв соёл” сэдэвт хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад нэгэн зэрэг заах юм.

Мөн “Өвөрхангайн урчууд” үзэсэгэлэн өнөөдөр эхлэх ба гэр эрээлэх, цоохорлох өв соёлыг түгээн дэлгэрүүлнэ. 

Холбоотой мэдээ