Дорнодын хоёр суманд дахин санал хураалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-25 15:32:55

Өнгөрсөн Ням гарагт сонгогчийн ирц бүрдээгүй тойргуудад дахин санал хураалт явуулснаар Дорнод аймгийн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Тус аймгийн 14 сумын 274 суудлын 176 нь Монгол Ардын Нам, 80 нь Ардчилсан нам, 5 нь Иргэний зориг ногоон нам, 9 нь бие даан нэр дэвшигч сумын ИТХ-д олонхийн санал авсан байна.

Харин ганц нэг тойрогт тухайлбал Чулуунхороот, Хөлөнбуйр суманд санал тэнцсэн учраас дахин санал хураалт явагдана. Чулуунхороот сумын тухайд одоогоор 15 мандатын 7 нь МАН, 7 нь АН байгаа болохоор дахин санал хураалтаар 1 саналаар илүү нам сумандаа засгийн эрхийг барих болох нь. 

Халхгол, Булган суманд гомдол гарч Цагдаагийн газарт шилжиж шүүх хурлаар асуудал эцэслэн шийдэгдэнэ гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзий мэдээллээ.

Одоогоор нийт сонгогдсон хүмүүсийн 67 нь эмэгтэй байна. 

Б.Туяа

 

 

 

Холбоотой мэдээ