СҮХБААТАР: Сар шинийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-02-24 10:28:53

Баруун-Урт, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Зулын Загдаа агсны нэрэмжит сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, аймгийн хурц арслан Б.Номиндалай үзүүрлэлээ.


Барилдаанд Монгол Улсын харцага Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой хүчин 64 бөх зодоглосон юм.

 

XVII жарны "Хөхөгчин" модон могой жилийн сар шинийн барилдааны нээлтэд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцож сар шинийн мэндчилгээ хүргэлээ.