Усны мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-04 12:55:57

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Усны мэргэжлийн нэгдсэн холбоог байгууллаа.  


Тодруулбал, Усны инженерчлэл, Гидрогеологи геоэкологи, Ус хангамж ариутгах татуурга, Гадаргын ус судлал, Геофизик, Геодези фотограммеметр зураг зүй, Гидрохими, Өрөмдлөг, Цэвдэг судлал гэсэн 9 мэргэжлийн холбооны төлөөлөл мэргэжлийн холбоо байгуулж, хоёрдугаар сарын 26-нд анхдугаар хурлаа хийв.


Усны мэргэжлийн нэгдсэн холбоо нь усны салбарын талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааг боловсруулахад идэвх санаачилгатай, манлайлан оролцож, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулах, төрийн бус байгууллага, бусад мэргэжлийн холбоотой хамтран, салбарын үндэсний компаниуд, мэргэжлийн хамт олон, инженер техникийн ажилтны эрх ашгийг хамгаалах зорилготой ажиллах юм.



Холбоотой мэдээ