ДАРХАН-УУЛ: Ард иргэдийнхээ сайн сайхны төлөө мандал өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, засаг даргын орлогч Б.Жавхлан ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар ард иргэдийнхээ сайн сайхны төлөө, хангай дэлхий, хамаг бүгдээрээ амар амгалан байхыг бэлгэдэн Хараагийн Дарь-Эх ламын, Гэцогдаржайлин хийдэд өнөөдөр мандал өргөлөө.
Мандал өргөх ёс нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм.
Буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодисадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодисадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой ажээ.
Мандал өргөх ёслолд орон нутгийн удирдлагууд, сүсэгтэн олон оролцлоо.



