АРХАНГАЙ: Сар шинийн баярын өдрүүдэд 19 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-07 11:33:41

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд 19 эх амаржиж, 19 хүүхэд төржээ.


Модон могой жилийн битүүний өдрөөс шинийн 3-ныг дуустал 12 эх төрж, 7 охин, 5 хүү төрсөн бол шинийн 4-6-ныг дуустал хугацаанд 7 эх төрж, 6 охин, 1 хүү төрсөн байна.


Сонирхуулахад, 2025 оны эхний нэгдүгээр сард 88 эх төрж, 88 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 (4.4%) хүүхдээр цөөрчээ. 

Холбоотой мэдээ