Сарнаас гар утасны дуудлага хийх анхны оролдлого бүтэлгүйтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2025-03-12 11:41:03

ХЕЛЬСИНКИ, 2025 оны гуравдугаар сарын 12 /RT/. “Intuitive Machines IM-2” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн дагуул руу илгээсэн төхөөрөмжийг ашиглан Сарнаас гар утасны дуудлага хийх анхны оролдлого бүтэлгүйтсэн тухай Финландын “Nokia” компани мэдээлжээ. 


Тус компанийн тайлбарласнаар, “Athena” төхөөрөмж Саран дээр буухдаа буруу өнцгөөр газардаж, улмаар нарны зайн хавтангийн чиглэл өөрчлөгдсөнөөс болж асуудал үүссэн байна. Гэхдээ үүрэн холбооны төхөөрөмжийг амжилттай ажиллуулж, төхөөрөмж 25 минутын турш командуудад хариу өгчээ. "Энэхүү амжилт бол Сар болон түүнээс цааших орон зайн судалгаанд үүрэн холбооны технологи нь харилцаа холбооны хэрэгцээг хангаж байгааг нотолсон чухал алхам мөн" гэж мэдээлэлд дурдсан байна.


Nokia-гийн төлөөлөгч Тиерри Э.Кляйн хэлэхдээ, тус компани Саран дээр үүрэн холбооны анхны сүлжээг суурилуулсан бөгөөд хэрэв уг төхөөрөмж ажилласан бол Nokia "түүхэнд анх удаа Саран дээр үүрэн холбооны дуудлага хийх байлаа" гэжээ.


Америкийн "Intuitive Machines" компанид зохион бүтээсэн "Athena" буугч модулийг энэ сарын эхээр Саран дээр газардуулсан юм. Энэ нь хувийн компанийн буугч төхөөрөмж Саран дээр амжилттай газардсан хоёр дахь тохиолдол байв. Гуравдугаар сарын 2-нд "Firefly Aerospace" компанийн "Blue Ghost Mission 1" сансрын хөлөг манай гаргийн дагуул дээр амжилттай газардсан байна. 

Холбоотой мэдээ