ИНЕГ, ТРАНКСОН ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. ИНЕГ, ТРАНКСОН ХХК хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Харилцан ойлголцлын санамж бичигт ИНЕГ-ыг төлөөлж дарга Э.Төрбаяр, “Транскон электрон систем” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Владимир Драбек нар Прага хотноо өчигдөр гарын үсэг зурлаа.
Монгол Улсын
Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дэмжлэгээр ИНЕГ болон “Транскон электрон систем” ХХК хооронд байгуулах харилцан солилцох
санамж бичиг нь иргэний нисэх, нисэхийн дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг
өргөжүүлэн хөгжүүлэх зорилготойг ИНЕГ мэдээлэв.
Мөн тус газартай иргэний нисэхийн салбарт, тэр дундаа орон нутгийн нисэх буудлуудын шинэчлэлт, нисэхийн тоног төхөөрөмж, технологи нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг дэмжих юм.