ДОРНОД: Буйр нуурын эрэг дагуух цөлжсөн хэсгээр бутлаг ургамал ургаж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Буйр нуурын эрэг дагуух цөлжиж байгаа хэсгээр мод тарьсны үр дүнд бутлаг ургамал ургаж эхэлжээ.
Сүүлийн жилүүдэд Буйр нуурын эрэг дагуу элсний нүүдэл эрчтэй явагдах болсон. Цөлжилтөөс хамгаалахын тулд 2022 оноос эхлэн жил бүр 10 га газрыг хашаалан, усалгааны системийг шийдэж мод тарьж байгаа юм. Тодруулбал, 10 га талбайд 50 метрийн өргөнтэй 2000 метр урт хашаа татаж, ойн зурвас байгуулж байна. Энэ хугацаанд нийтдээ 30 га талбайд улиас, бургас тарьжээ.
Шинжлэх ухааны академийн
газарзүй, геоэкологийн хүрээлэнтай хамтран менежментийн төлөвлөгөөг 2021 онд
хийснээс хойш цөлжилтөөс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа гэж БОАЖГ-аас
мэдээлэв.