ӨМНӨГОВЬ: Улаан бурхан өвчний тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-03-13 13:51:41

Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд улаан бурхан өвчний тохиолдол бүртгэгдэж ЕБС-иудын үйл ажиллагааг цахимд шилжүүллээ.

 

Тодруулбал, Даланзадгад сумын ЕБС-ийн танхимын сургалтыг 2025 оны гуравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулахаар Өмнөговь аймгийн ОК шуурхай хуралдаж шийдвэрлэжээ.

 

Мөн онцгой комиссоос эцэг эх, асран хамгаалагчид эрүүл ахуйн халдвар хамгаалалыг баримтлан хүүхдээ гадуур сэлгүүцүүлэхгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Холбоотой мэдээ