Европын Лигийн ба Конференцийн Лигийн тэмцээний шөвгийн наймын багууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-03-14 08:34:16

МОСКВА, 2025 оны гуравдугаар сарын 14 /РИА Новости/.  Хөл бөмбөгийн Европын Лигийн тэмцээний шөвгийн наймд Английн “Манчестер Юнайтед” баг Францын “Лион” багтай тоглоно.


Бусад гурван тоглолтонд:


Тоттенхэм (Англи) - Айнтрахт (Герман)

Будё-Глимт (Норвег) - Лацио (Итали)

Рейнжерс (Шотланд) -  Атлетико (Испани) багууд хоорондоо учраа таарчээ.


Шөвгийн наймын эхний тоглолтууд 4 дүгээр сарын 10-нд, хариу тоглолтууд 4 дүгээр сарын 17-нд болно. Аваргын төлөөх финалын тоглолт Испанийн Бильбао хотноо 5 дугаар сарын 21-нд болно.


Түүнчлэн Конференцийн Лигийн тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорхой болсон бөгөөд Английн “Челси” баг Польшийн “Легия” багтай тоглохоор болжээ.


Бусад гурван тоглолтонд:


Бетис (Испани) — Ягеллония (Польш)

Целе (Словен) — Фиорентина (Итали)

Юргорден (Швед) — Рапид (Австри) багууд хоорондоо учраа таарчээ.


Шөвгийн наймын эхний ба хариу тоглолтууд 4 дүгээр сарын 10 ба 17-ны өдрүүдэд, хагас шигшээ тоглолт 5 дугаар сарын 1 ба 8-ны өдрүүдэд болно. Харин финалын тоглолт Польшийн Вроцлав хотноо 5 дугаар сарын 28-нд болно.

Холбоотой мэдээ