Ихэнх нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-03-15 09:39:06

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн өмнөд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -1-16 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2-+3 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.


Ихэнх нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун байна.  

Холбоотой мэдээ