БАЯНХОНГОР: Шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-17 14:29:19

Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гурванбулаг, Бөмбөгөр 14 см, Байдраг, Баянбулаг, Жинст 10-12 см, Заг 10 см, Галуут, Богд 6 см, Баянхонгор, Шинэжинст, Бууцагаан, Хүрээмарал 2-3 см, Баацагаан, Баянлиг, Шаргалжуут 0-1 см зузаан цасан бүрхүүлтэй байна. 


Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. 


Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөв.


Ойрын өдрүүдэд нийт нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байхыг УЦУОШГ-аас мэдээллээ.


Хангайн уулархаг нутгаар -16 -21 градус хүйтэн,  өдөртөө +2 +7 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө -7 -12 градус, өдөртөө +1 +6 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө -2 -7 градус, өдөртөө +8 +13 градус дулаан байна.

Холбоотой мэдээ