ХӨВСГӨЛ: Монгол цэргийн өдөрт зориулсан тэмцээнд Хилийн цэргийн 0257 дугаар анги тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-17 16:07:00

Мөрөн, 2025 оны  гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт монгол цэргийн өдрийг угтаж төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын  алба хаагчдын дунд спортын 6 төрөлт тэмцээн зохион байгууллаа.


Тэмцээнд 18 байгууллагын 12 багийн 500 гаруй тамирчин оролцож, үндэсний бөх, дартс, ширээний теннис, шатар, волейбол, сагсан бөмбөг, олс таталт гэсэн төрлөөр  өрсөлдөв. 


Тэмцээний багийн нийлбэр оноогоор Хилийн цэргийн 0257 дугаар анги тэргүүн байр, аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамтарсан баг дэд байр, Онцгой байдлын газар гутгаар  байрт шалгарлаа.

 



 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ