ЗАВХАН: Хот байгуулалтын кадастрын цахим системд шинээр ашиглалтад орсон 10 барилгыг бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-21 17:02:12

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд 3250 барилга байгууламжийн мэдээллийг хот байгуулалтын кадастрын цахим системд бүртгээд байна.


Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 353 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн ашиглалтын дүрэм”-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.


Өнгөрсөн онд аймагт шинээр ашиглалтад орсон 10 барилгын мэдээллийг цахим системд бүртгэж, шинээр ашиглалтад орсон барилга байгууламжийн ашиглалтыг ашиглагч байгууллагууд бүрэн хариуцан ажиллаж байна.


Мөн барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжуудыг буулгасан байна. Улиастай сумын Богдын гол багт байрлах Политехник коллежийн дотуур байр, Баянтэс сумын ЗДТГ, Отгон сумын 50 хүүхдийн цэцэрлэг, Цагаанчулуут сумын 160 хүүхдийн хичээлийн байрны барилга, аймгийн Нэгдсэн эмнэлийн 5 авто машины граж, угаалгын газар зэрэг барилгыг буулгаад байна гэж Завхан аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ