ЗАВХАН: Сурагчид бие даалтын 7 хоногийг үр бүтээлтэй өнгөрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-25 15:21:14

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг өгч байна.  


Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын бие даалтын 7 хоногийн хүрээнд аюулгүй амьдрах ухаан хичээлийн хөтөлбөрийн дагуу Онцгой байдлын газар алба мэргэжлээ сурталчлах, таниулах. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг ойлголтыг хүүхдүүдэд өгч байна.


Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд бие даалтын 7 хоногийг үр дүнтэй өнгөрүүлж байна. Учир нь аймгийн Онцгой байдлын газар, Тосонцэнгэл, Тэс сумын онцгой байдлын хэлтэс тасгууд гурван сумын 1000 орчим сургуулийн хүүхдэд онцгой байдлын албаны онцлог, үйл ажиллагааг таниулжээ.


Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургууль, Улиастай сумын Ерөнхий боловсролын Элдэв-Очирын нэрэмжит Чандмань-Эрдэнэ цогцолбор сургууль, Жавхлант цогцолбор сургууль, Тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 988 сурагч гамшиг ослын үед ямар багаж тоног төхөөрөмж хэрэглэдэг. Шаардлагатай тохиолдолд аврах үйл ажиллагааг хэрхэн үзүүлдэг талаарх сонирхолтой мэдээллийг сонсжээ.


Мөн үеэр газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах. Аранз буюу хүн нэг бүрийн үүргэвчинд зайлшгүй байх 15 нэр төрлийн жагсаалтад багтсан зүйлсийн зориулалтын талаар сургалт, дадлагад оролцож байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Онцгой байдлын албыг таниулах үйл ажиллагаа хүүхдүүдийн сонирхлыг татаж байна


Холбоотой мэдээ