Ховдынхон шинэ өндөг хэрэглэдэг боллоо

ОРОН НУТАГТ | ХОВД
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:23:09

Ховдод дэлгүүр зах дээр хятадаас оруулж ирсэн, нэг бол Улаанбатаараас тээвэрлэж ирсэн орос өндөг худалдаалагддаг. Хэрэглэгчид эдгээр өндөгнөөс болгоомжилдог. Учир нь хэд хоносон нь тодорхойгүй бас тэгээд шинжилгээний бичиг байдаггүй. Тэгвэл саяхны нэг өдөр дэлгүүрээс хүнс цуглуулаад явж байтал “Ховд” гэсэн хаягтай шинэ өндөг харагдав. Зарим нь одоо л нэг шинэ өндөг иддэг болов, хаана хэн үйлдвэрлэв. Аштай юу нэг ч гэсэн аюулгүй, эрүүл хүнс нэмэгдлээ гэж олзуурхана.

Ховд аймагтаа анхдагч болохуйц эрүүл шинэ өндгийг хүнсэндээ өдөр бүр хэрэглэх боломж нээн өгч буй “Газрын шувуу” тахианы ферм жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас дэмжжээ. Хэдийгээр байгуулагдаад удаагүй хэдий ч Ховд аймгийнхаа иргэд төдийгүй хил залгаа орших бусад аймгийн иргэдэд танил болоод байгаа бөгөөд нийлүүлэлт хийх хүсэлт иржээ. Ховд аймгийн ард иргэд хүнсэндээ шинэ өндөг хэрэглээд удаагүй хэдий ч сэтгэл хангалуун байна.
“Газрын шувуу” тахианы ферм нь 900-аад өндөглөгч тахиатай өдөрт 750-800 ш өндгийг Ховд аймгийн захууд томоохон сүлжээ дэлгүүрүүд, зоогийн газруудад нийлүүлж байна.

“Газрын шувуу” тахианы фермийн захирал Г.Ганчимэтэй зорьж очоод уулзлаа: “Тахиа их эмзэг амьтан, арчилгаа их шаарддаг, танихгүй хүн ороод ирвэл үргэж шуугилддаг атлаа эзнээ ороод ирэхэд таньдаг. Манай ферм хоёр тахиачинтай, гар ажиллагаатай хэдий ч өдөр бүр бид тахианыхаа эрүүл байлгах бүхий л арчилгаа цэвэрлэгээг ханган ажилладаг. Сангасыг өдөр өдөрт цэвэрлэдэг. Манай өндөг бусад импортоор орж ирж байгаа өндөгнөөс чанар амтаараа ялгарч байгаа. Ховдын иргэд сураглаж байгаад ирж авдаг болсон. Ховдынхондоо шинэ өндгийг цаг алдалгүй хүргэж эрүүл мэндэд нь бага ч болов нэмэр болж байгаадаа баяртай байна. Цаашдаа бид фермээ өргөжүүлж ажиллах төлөвлөгөөтэй байгаа” гэв.
Газрын шууу ферм хотын төвөөс 10 гаруй км зайтай. Оцон чулуун хэмээх газрын ойролцоо байрладаг.
Ийм олон тахиаг яаж хоолодог тухай тодруулахад, хоол тэжээлийн хувьд эдэнэшиш, шар будаа зэрэг уургаар баялаг тэжээлээр тэжээдэг. Бусад энгийн тэжээл нь тахианы өндөглөх явцад нь нөлөөлдөг байна. Тахиа 180 хоногтойгоосоо эхлэн өндөглөдөг. Өдөрт хоёр удаа тэжээл өгдөг аж. Тахианы тэжээл олдоц ихтэй. Аймгийн зах дээрээс дээрх тэжээл худалдаж авдаг гэнэ.

Газрын шувуу фермийн тахиа гарал үүслийн хувьд Орос улсаас дэгдээхэй байхад нь Монголд оруулж ирсэн. Тахиагаа Улаанбаатар хотоос авчирсан бөгөөд шаардлагатай вакцин бүрийг авах ёстой хугацаанд нь өгсөн ба тахиаг уух усаар нь дамжуулан вакцинжуулдаг байна.


А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд