Монгол Улс, Австралийн Холбооны Улстай "Нийгмийн хамгааллын хэлэлцээр"-ийн төслийг боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-29 12:53:53

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. ГБХНХЯ, Австралийн Нийгмийн Үйлчилгээний Яам хамтран "нийгмийн хамгааллын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэх хоёр дахь удаагийн уулзалт болов.


Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор Австралын Холбооны Улстай "нийгмийн хамгааллын хэлэлцээр"-ийн төслийг боловсруулж байна. Хэлэлцээрийн хоёр дахь удаагийн уулзалтаар хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцооны онцлогт нийцүүлэн хэлэлцээрийн ерөнхий агуулга, зарчмын талаар ерөнхий зөвшилцөлд хүрч, дараагийн шатны хэлэлцээг зургаадугаар сард хийхээр тохиров.


Ташрамд дурдахад, Монгол Улсын 16 мянга гаруй иргэн тус улсад оршин сууж байгаагийн 10 мянга орчим нь хөдөлмөр эрхэлж байна.

Холбоотой мэдээ