Neuralink-ийн харааны имплантыг хүнд суулгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2025-03-31 16:57:33

МАДИСОН, 2025 оны гуравдугаар сарын 31 /RIA Novosti/. Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээсэн имплантаа Америкийн “Neuralink” компани энэ оны сүүлчээр хүнд суулгахаар төлөвлөж байгаа тухай Илон Маск Висконсин муж улсад ням гарагт болсон бага хурлын үеэр мэдэгджээ. 


“Neuralink” компанид бүтээж буй “Blindsight”  харааны суулгац нь төрөлхийн хараагүй хүмүүст харах боломжийг олгоно гэж И.Маск өнгөрсөн оны есдүгээр сард мэдэгдэж байсан юм. Түүний хэлснээр, уг имплантыг суулгасны дараа дүрс эхэндээ бүрэлзэнэ. Гэхдээ хэсэг хугацааны дараа хэт улаан туяаны болон хэт ягаан туяаны спектрийг харах боломжийг олгож, радарын долгионы уртыг барьж авдаг болох ажээ.


“Blindsight” суулгацад АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас (FDA) зөвшөөрөл олгосон тухай “Neuralink” компани Х хуудсандаа мэдээлжээ.

Холбоотой мэдээ