Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхээс татгалзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-10 14:54:20

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаа өчигдөр хийж, Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Улсын Их Хурлын сонгуулийн дүн айлтгах тухай” 136 дугаар тогтоолын Увс аймагт холбогдох хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж нэр бүхий иргэдээс ирүүлсэн маргааныг хэлэлцжээ.

Хуралдаанаар Цэцийн гишүүний гаргасан “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” тогтоолд “Сонгуулийн ерөнхий хороо 2012 оны 136 дугаар тогтоолыг гаргахад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын нэрсийг өргөн мэдүүлэхээс татгалзах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байсан ба мөн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхэлсний дараа түүнд холбогдох асуудлаар шийдвэр гаргах эрхийг Сонгуулийн ерөнхий хороонд хуулиар олгоогүй байна” гэсэн нь үндэслэлтэй болохыг баталж магадлал гаргалаа гэжээ. Энэ нь гурван жил орчим үргэлжилж байгаа Увсын маргаанд Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхээс татгалзсан гэсэн үг юм.

Холбоотой мэдээ