ӨМНӨГОВЬ: Энэ онд 1.5 сая мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-04-11 10:57:39

Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/Өмнөговь аймаг бүх нийтийн мод тарих ажлыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулна. 

 

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 2030 он хүртэл 70 сая мод тарьж ургуулахаар Засгийн газартай хариуцлагын гэрээ байгуулсан юм.


Энэ ажлын хүрээнд тус аймаг 2023 онд 546,509 мод тарьж таримал ойн зурвасыг 35.79 га талбайгаар нэмэгдүүлж, 52068 мод, загаар ойжуулж, нөхөн сэргээсэн талбайг 138.5 га-аар нэмэгдүүлж 123,260 мод тарьж ургуулжээ.

 

Харин 2024 оны 4 болон 10 дугаар сард Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр, Хайлаасны баяр зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 263.5 га талбайд 630 779 мод тарьж ургуулсан байна.

 

Өмнөговь аймаг 2025 онд 1.5 сая мод тарихаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ