ТӨВ: Спортоор хичээллэх гэр бүлийн цагтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-11 21:39:53

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас бямба, ням гаргийн 14:00-17:00 цагийг спортоор хичээллэх “Гэр бүлийн цаг” болгов.


Энэ өдрүүдэд залуучуудын ордны спорт зааланд гэр бүлээрээ очиж үнэ төлбөргүй тоглох юм. Гэр бүлээрээ цагийг үр дүнтэй өнгөрүүлж, спортоор хичээллэх суурь ойлголт, үлгэр дуурайллыг эцэг эхээсээ хүүхдүүд авах боломжтой юм.


Спорт заалаар өдөрт дунджаар давхардсан тоогоор 200 гаруй хүүхэд, 100 гаруй насанд хүрэгчид үйлчлүүлдэг байна. 

Холбоотой мэдээ