ДОРНОГОВЬ: Өргөн хэрэглээний барааны үнэ өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтэс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтмол судалж байна.
Статистийн хэлтсийн гаргасан тоо баримтаас харахад өргөн хэрэглээний зарим гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гуравдугаар сарын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад нэг кг хонины мах 14338 төгрөг болж 4.6 хувиар, үхрийн цул мах 20917 төгрөг буюу 4.5 хувиар, ямааны мах 12067 төгрөг болж 10.5 хувиар өсжээ.
Харин нэг кг элсэн чихрийн үнэ 4579 төгрөг болж 5.7 хувиар, цагаан будаа 3708 төгрөг буюу 0.2 хувиар,
ноолуур 22.5 хувиар тус тус өсжээ. Мөн нэг кг гурил 2775 төгрөг буюу 0.4 хувиар, бензин А-95 (1л) 3763 төгрөг болж 1.5 хувиар тус тус буурсан байна.