ОРХОН: Дэлхийн хүүхдийн их наадмаас жүдо бөхийн анхны алтан медалийг хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-16 12:00:37

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн дэлхийн хүүхдийн III их наадмаас Монгол Улсын анхны алтан медалийг Орхон аймгийн "Эрдмийн сан" сургуулийн сурагч О.Очгэрэл хүртлээ. 


2025 оны 4 дүгээр сарын 5-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Серби Улсын Златибор хотод болсон U15 дэлхийн сурагчдын GYMNASIADE III их наадмын жүдо бөхийн төрөлд манай улсаас өсвөрийн 37 тамирчин оролцсон байна. 


Орхон аймгаас аймгийн Жүдо бөхийн холбооны тамирчин “Эрдмийн сан” сургуулийн 8 дугаар ангийн сурагч О.Очгэрэл, “Ирээдүйн одод” сургуулийн 8 дугаар ангийн сурагч Э.Эрхэмбаяр нар спортын их наадмаас нэг алт, долоодугаар байрт орсон амжилттай ирлээ.


Тамирчин сурагчдыг өчигдөр Орхон аймгийн Жүдо бөхийн холбооны хамт олон, гэр бүл нь Эрдэнэт хаалган дээр угтан авч баяр хүргэлээ. Орхон аймгийн хэмжээнд дэлхийн жүдо бөхийн аварга ОУХМ Ж.Марал-Эрдэнэ тэргүүтэй тамирчдаар ахлуулсан 4 клубт 600 гаруй өсвөрийн тамирчин жүдо, самбо бөхөөр хичээллэж байна.




Холбоотой мэдээ