Сүхбаатар аймгийн “Цайрт минерал” баг лигийн аваргаар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-22 16:26:54

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын ширээний теннисний холбооны үндэсний дээд лигийн XVII тэмцээн өндөрлөж, аварга баг тодорлоо.


Гурван сар үргэлжилсэн энэ удаагийн лигт долоон багийн 40 орчим тамирчин оролцсон бөгөөд Хятадаас өндөр зэрэглэлийн теннисчин Монголын тамирчидтай өрсөлдсөнөөрөө онцлогтой юм. 17 дахь удаагийн лигт Г.Чинтөгс эзэнтэй, Б.Содболор дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн “Цайрт Минерал” баг түрүүлж алтан медаль хүртэв. Тэгвэл дэд байрт Ц.Гантулга эзэнтэй, Б.Баярмагнай дасгалжуулагчтай Дорноговь аймгийн “Төмөрт өргөө” шалгарсан бол Б.Ганбаатар эзэнтэй, Я.Бэгз ахлагчтай Итгэлт санхүү- Мастерс клуб баг хүрэл медаль хүртсэн байна.


Лигийн аваргууд болон медальтнуудын шагналыг Д.Сүхбаатарын талбайд маргааш болох “Дэлхийн ширээний теннисний өдөр”-ийн хүрээнд зохион байгуулах өдөрлөгийн үеэр гардуулах аж. 









Холбоотой мэдээ