ЗАВХАН: Мүүнрайдэр тахийн Хомын талд гаргасан тав дахь унага энэ жилийн анхны төл болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд энэ жилийн шинэ унага Мүүнрайдэр /Moonrider/ нэртэй гүүнээс төржээ.
Шинэ унага нь “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэгт хамаарах Мүүнрайдэр нэртэй гүүнээс гарсан эр унага юм. Энэ нь Мүүнрайдэр тахийн Хомын талд гаргасан тав дахь унага юм.
Мүүнрайдэрийн унаганууд “Moon” буюу “Сар” гэдэг нэрнүүд орсон байдаг.
Хомын талын байгалийн
цогцолборт газрын нутаг дэвсгэр, Сээрийн нуруунд нутагшуулж буй тахийн сүрэгт төрсөн энэ жилийн анхны унага нь 4 дүгээр сарын
22-нд “Эх дэлхийн өдөр”-өөр төрсөн нь онцлогтой байв. Өнгөрсөн жилийн
анхны унага мөн л дөрөвдүгээр сард
Хиггис азарганы Сар гүүнээс төрж байсан байна.
Хомын талд тахь сэргээн нутагшуулах ажлын үр дүнд тахийн тоо толгой 8-9 үржлийн сүрэгт хуваагдах 100 гаруй бодгаль хүртлээ өсжээ.
Бидний хэтийн
зорилго бол Хомын талын байгалийн цогцолборт газарт
бие даан амьдрах чадвар бүхий тахийн популяци 1000-1500 тахийг бий болгож,
сэргээн нутагшуулах ажлын загвар бий болгохоор зорьж байгаа юм.
Жилээс жилд өсөн
нэмэгдэж буй тахийн сүргийг цаашид хашаанаас суллах, Хомын талд бие даан
амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ирээдүйн тархац нутгийг хамгаалах чиглэлээр бид
ажиллаж байна гэж "Хомын талын тахь" ТББ-аас
мэдээлэв.
Сонирхуулахад, Хомын тал дахь тахийн сүргийн хамгаалал, судалгааны ажлын тасралтгүй байдлыг хангах зорилготой тахь бүрээ нэрлэж, унага үрчлүүлэх ажлыг явуулдаг байна.
Унага үрчилнэ гэдэг нь үрчилж өгөөд явуулах ажил биш юм. Харин Хомын тал нутагт өсөж үржиж байгаа тахийн сүргийн хамгаалал, судалгааны ажлыг дэмжих. Мөн тахийн сүргийн талаарх танин мэдэхүйн мэдлэг ойлголтыг нэмэх, сурталчлах.
Хомын талын
тахийг үзэхээр ирсэн жуулчид, аялагчид хүндэт зочдыг дээрх үйл ажиллагаанд
татан оролцуулах зорилготой юм. Манайд ирсэн зочид өөрсдийн үрчилсэн унаганд
утга учиртай нэр өгдөг уламжлалтай. Байнгын харилцан хамтын ажиллагаатай байж тахийн сүргийг хамгаалахад дэмжлэг үзүүлдэг нь
талархууштай юм.
Хомын талд 2021 онд төрсөн хоёр унагыг Бүгд Найрамдах Франц Улсаас Монголд суугаа элчин Сайд Себастиан Сүрүн үрчилж өөрөө нэр сонгож өгсөн. Элчин сайд нэг унагандаа “Shadowfax” буюу Бөгжний эзэн киноны саарал Гендальфийн шидэт хүлэг, морьдын хааны нэрийг өгсөн. Хоёр дахь унагандаа “Bucéphale” буюу Македоны эзэнт гүрний хаан агуу Александрын домогт хүлэг Буcефалусын нэрийг сонгож өгсөн байдаг юм.
“Бусэфалус” гэдэг нэр нь адууны тамганы нэрээс гаралтай гэж Александр романд гардаг. Түүх, урлагийн сайн мэдлэгээр нэр сонгох санааг анх өгсөн хүндэт элчин сайдад бид үргэлж талархдаг.
Үүнээс хойш 2023 онд төрсөн ууган унагыг Wildlife Conservation Society Mongolia-ийн хамт олон манай Хомын талд зочилж ирэх үеэрээ өргөж авсан юм. Тэд унагандаа “Таван од” буюу Сassiopeia нэрийг хайрласан. Одоогоор шинэ унага нэргүй байна. Энэ хугацаанд унага үрчлэн, нэр хайрласан олон эрхэм донорууддаа талархлаа илэрхийлсэн цуврал мэдээллүүдийг цахим хуудсаараа дамжуулан хүргэдэг тухайгаа нэмж дуулгалаа.
Шинэ унага нь “Сарны гэрэл” нэртэй азарганы сүрэгт хамаарах Moonrider нэртэй гүүнээс гарсан эр унага юм