Жүдо бөхийн өсвөрийн УАШТ-д 2025 тамирчин оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-30 11:14:55

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.


Хамгийн олон тамирчныг хамруулдаг энэхүү тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 87 багийн 2025 жүдоч бага, дунд, ахлах насны ангилалд өрсөлдөж, аваргуудаа тодруулж байгаа юм. Монголын жүдо бөхийн холбооноос хувийн ангиллын эрэгтэй 38, эмэгтэй 29 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрийн аваргуудад дотоодын улаан backnumber-ийг гардуулснаараа онцлогтой.


Тэмцээний нээлтийн үеэр насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл, “Рио-2016” олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг бяцхан жүдочдод үзүүлэх тоглолт хийж, жүдо бөхийн уран мэх, жийж шидэх техникийн гайхамшгийг мэдрүүллээ.


Энэ удаагийн тэмцээнд хамгийн олон тамирчинтай ирсэн аймгаар Хөвсгөл, Увс тодорчээ. Тодруулбал, Увс аймгаас 60, Хөвсгөлөө 84 тамирчин өсвөрийн УАШТ-дээ зодоглохоор нийслэлд ирэв. Тэмцээн өнөөдөр холимог багийн тэмцээнээ үргэлжилж байгаа бөгөөд барилдаанд гурван насны ангиллаар 76 баг өрсөлдөж байна.


































Холбоотой мэдээ