БАЯН-ӨЛГИЙ: 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-04-30 16:12:05

Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал, аймгийн Засаг даргын 2025 оны А/225 дугаар захирамжийн дагуу 2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулж байна.

 

Ээлжит цэрэг татлага 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл явагдах юм.

 

Цэрэг татлагаар цэргийн насны залуучуудад эрүүл мэндийн үзлэг оношилгоог түргэн шуурхай үзүүлж байгаа ба уг үзлэгээр тэнцсэн иргэд аймгийн нэгдсэн эмнэлэгт 8 төрлийн оношилгоо шинжилгээнд хамрагдах юм.

 

Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийн дагуу 18-25 насны эрчүүд хугацаат цэргийн албанд татагдах хуультай.

 

Цэргийн алба хаах залуус зөвхөн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс гадна ирээдүйдээ хэрэгтэй мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Нэг жилийн хугацаанд жолооны В ангиллын эрх авах, дроны операторын мэргэжлээр суралцан гэрчилгээ авах зэрэг боломжтой болсон бөгөөд энэ удаагийн цэрэг татлагын байр, бусад бэлтгэлийг Дэлүүн, Толбо сум бусад сумаас илүү сайн хангасан байна хэмээн аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ