БАЯН-ӨЛГИЙ: Өсвөрийн дрон жолоодлогын УАШТ-д Т.Али өөрийн бүтээсэн дронтойгоо оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-04-30 16:47:03

Өлгий, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дронын спортыг хөгжүүлэх, техник технологийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор “DroneX Mongolia-2025” өсвөрийн дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.


Тэмцээн нь хүүхэд, залуучуудын дрон технологид хандуулах сонирхлыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэх, инновацын чадвартай ирээдүйн инженерүүдийг бэлтгэх үндсэн зорилготой юм.

 

Энэ удаагийн тэмцээн сонирхогч (сommercial), тоглоомын (тoy), өөрөө угсрах (DIY)” гэсэн гурван төрөлд явагдаж байгаа бөгөөд 11 аймгийн 150 гаруй сурагч оролцож, ур чадвар, хурд, маневрын чадамжаараа өрсөлдөж байна.

 

Уг тэмцээнд Баян-Өлгий аймгаас сурагчдын цахим хөгжлийн “Хурдан” клубийн гишүүн, 10 дугаар ангийн сурагч Т.Али өөрийн бүтээсэн дронтойгоо амжилттай оролцож байгаа бөгөөд түүний оролцоо нь аймагтаа дрон технологийг сонирхогч өсвөр үеийн залууст урам зориг өгч байна.


Холбоотой мэдээ