ДАРХАН-УУЛ: 64861 хээлтэгч мал төллөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн нэгдсэн цахим системд мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бусын хорогдлын мэдээг сумдаар оруулж баталгаажуулахад аймгийн ХХААГ-аас хяналт тавин ажиллаж байна.
Мал төллөлт, төл бойжилтын мэдээгээр оны эхний дүнгээр төллөвөл зохих 103.2 мянган толгой хээлтэгч төллөхөөс дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 63 хувь буюу 64861 толгой хээлтэгч мал төллөж 99.6 хувь бойжиж байна.
Оны эхний 252.2 мянган толгой мал тоолуулсан. Эхний дөрвөн сарын байдлаар 649 толгой мал хорогдсон байна. Төрлөөр нь авч үзвэл 116 толгой адуу, 136 толгой үхэр, 224 толгой хонь, 173 толгой ямаа хорогджээ. Энэ нь нийт тоолуулсан малын 0.26 хувийг эзэлж байна.