Сүхбаатар аймгийн анхны гурван ихэр нутагтаа ажиллаж амьдардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт
2025 оны
тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн анхны бөгөөд ганц байгаа гурван ихэр болох Ц.Өлзийжаргал, Ц.Өлзийбаатар,
Ц.Өлзиймөнх нар нь 1986 онд төрсөн бөгөөд өдгөө гурвуулаа нутагтаа эрүүл энх ажиллаж, амьдарч байна.
Монголын ихрүүдийн 35 жилийн
ойг өнөөдөр улс даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Сүхбаатар аймгийн
ихрүүдийн арваад төлөөлөл болон гурван ихэр залуу ээжийнхээ хамт баярынхаа үйл ажиллагаанд
оролцож байна.
Тус аймагт албан ёсны бүртгэлтэй 200 гаруй ихэр байдаг бөгөөд 2020-2025 онд хоёр ихэр наймаар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 1986 оноос хойш гурван ихэр одоогоор бүртгэгдээгүй байна.