Камерт бичигдсэн 263 зөрчлийг хуулийн байгууллагад шилжүүлжээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 22:53:38

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн камерын хяналтын системд  2015 оны эхний 9 сарын байдлаар   нийт 288 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дүрст бичлэг бүртгэгдсэн байна.

Үүнээс замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой 263 зөрчлийг илрүүлж, Замын цагдаагийн газарт уламжлан шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал 87 зөрчилд торгуулийн, 125 зөрчилд сануулах шийтгэл ногдуулж, 51 зөрчлийг одоогоор шийдвэрлээгүй байна. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор хяналтын камерыг хянасны дагуу зөрчил гаргасан 25 иргэнд торгуулийн арга хэмжээ авахуулахаар Цагдаагийн газарт уламжлан шийдвэрлүүлжээ.

Зөрчил гаргасан иргэд ихэвчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, Нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага мөргөсөн, Хоорондын  хувийн харилцаанаас үүдэлтэй хувийн эд хөрөнгөд  халдсан зэрэг “дүр зураг” хяналтын камерт бичигдсэн байна.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ