Цаг уурчид ажиллангаа суралцах боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-02 16:05:19

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Цаг уурын албан хаагчдыг цахим болон танхимын сургалт явуулах үед цалинтай чөлөө олгох, цаг уурын салбарын технологийн шинэчлэлтэй уялдуулан сургалтын агуулга, хөтөлбөрийг шинэчлэх ажлыг хийнэ. 


Мөн шинээр суралцагчид дадлагыг бодит орчинд хийх, төгсөгчдийг ажлын байраар хангах, багш, судлаачдыг салбарт нэвтэрсэн шинэ техник, технологи, арга зүйд сургах, судалгааны үр дүнг харилцан солилцох боломж бүрдэж байна. 


Цаг уур, орчны шинжилгээний салбарын 2000 гаруй албан хаагчийн хувьд хяналт шинжилгээний ажлыг 24 цагийн турш тасралтгүй гүйцэтгэдэг онцлогтой тул суралцах, мэргэших боломж хязгаарлагдмал байдаг. 


Манай орны хувьд эдийн засаг, нийгмийн гол салбар болсон хөдөө аж ахуйн онцлогт тохирсон цаг уур, орчны хяналт шинжилгээний үйл ажиллагааг явуулахад нарийн мэргэжилтэй хүний нөөцийн хэрэгцээ өндөр байгаа юм. 


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газар болон Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан дахь салбар сургууль, /Агроэкологи, бизнесийн сургууль/хамтран хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан сургалт, судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. 

Холбоотой мэдээ