Баянлиг сум Хаус хороололтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 23:01:52

Баянхонгор аймгийн Баянлиг Хаус хороолол баригдаж ашиглалтад орлоо:

Тус суманд хэрэгжсэн "Шинэ сум" төслийн хүрээнд Баянлиг суманд 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, захиргаа, спорт цогцолбор зэргүүд баригдаад байгаа юм. Мөн "Шинэ сум" төсөл хэрэгжсэнтэй холбоотойгоор дэд бүтцийг түшиглэн 24 айлын орон сууцыг барьж эхэлжээ.

Ийнхүү иргэд аятай тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлснээр иргэдийн төв суурин газар руу нүүдэллэх, шилжих хөдөлгөөн багасахад чухал нөлөө үзүүлэхийг сумын удирдлага хэлж байгаа юм.

Баянхонгор аймагт Баянлиг болон Бууцагаан суманд "Шинэ сум" төсөл хэрэгжсэн юм.

 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ