ЗАВХАН: Олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-06 13:56:11
Улиастай, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Завхан аймагт өнгөрсөн дөрөвдүгээр сард аймгийн хэмжээнд нийлбэр тунадас 109.5 мм буюу олон жилийн дунджаас бага тунадас орсон тухай Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.  

Сум тус бүрээр олон жилийн дундажтай харьцуулахад Дөрвөлжин, Завханмандал, Эрдэнэхайрхан, Шилүүстэйд ахиу, Тэс, Сонгино сумуудад дунджийн орчим бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна.

Нийт нутгаар салхины хамгийн их хурд 12-15 м/с байлаа. Зарим газраар өрөвхийлөлтөөр 20м/с хүрч шуурсан байна. Хамгийн их нь Тосонцэнгэл суманд 27 м/с, Их-Уул суманд 25 м/с, Нөмрөг суманд 24 м/с хүрсэн байна.

Олон жилийн дундаж гэдэг нь тухайн бүс нутгийн агаарын температур, хур тунадас гэх мэт үзүүлэлтүүдийн сүүлийн 30 жилийн дундаж утга юм. 

Нормын утга нь тухайн газар нутгийн өнөөгийн цаг агаарын байдлыг олон жилийн дундажтай харьцуулах боломжийг бидэнд олгодог. Өөрөөр хэлбэл тухайн сар, улирал, жилийн агаарын температурын хувьд нормоос илүү сэрүүн эсвэл дулаан, хур тунадасны хувьд чийглэг эсвэл хуурай гэх мэт ойлголтыг өгдөг. 

Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур 4.4 градус буюу олон жилийн дунджаас 30 градусаар дулаан байлаа.
Сум тус бүрээр олон жилийн дундажтай харьцуулахад нийт сумдаар олон жилийн дунджаас 1-4 градусаар дулаан байжээ. 
Агаарын хамгийн бага температур нийт нутгаар шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр -8-12 градус, хангайн уулархаг нутгаар -13 -12 градус, эхний 10 хоногт Тэс суманд -24 градус, Цэцэн-Уул суманд -2 градус хүрч шөнөдөө үе үе хүйтэрсэн байна. 

Харин агаарын хамгийн их температур говь талын нутгаар 22-25 градус, бусад нутгаар өдөртөө 18-19 градус хүрч дулаарсан байна. 
Хөрсний сарын дундаж температур 9 градус байсан. Сарын эхээр шөнөдөө цасан бүрхүүлтэй нутгаар -18-23 градус, бусад нутгаар -9-16 градус хүрч хүйтэрсэн байна.

Сарын сүүлчээр нэлээд дулаарч үнэмлэхүй их температур өдөртөө хангайн уулархаг нутгаар 36...39 градус, говийн болон элсэрхэг хөрстэй нутгуудаар 43-45 градус, Дөрвөлжинд 50 градус хүрч халсан байна. Эдгээр мэдээг үндэслэж уур амьсгалын өөрчлөлтийн тайланг гаргадаг.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн аюулт үзэгдлийн тоо ч нэмэгдсэн байна. Тиймээс малчид иргэдийн хувьд тогтвортой мал аж ахуй, бэлчээрийн менежментийн хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэн хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй малын хорогдлыг бууруулах.

Малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих боломжтой. Орон нутгийн иргэдийн оролцоотой гамшгийн бэлэн байдлыг сайжруулах, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоог дэмжих зорилгоор орон нутгийн түвшинд төлөвлөлт хийх, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх нь зүйтэй юм. 

Дэлхийн цаг уурын байгууллагаас бүх гишүүн орнуудад олон жилийн нормыг сүүлийн 30 жилийн дунджаар, 10 жил тутам шинэчлэн боловсруулж гаргахыг зөвлөмж болгон хүргүүлсэн байдаг.

Олон жилийн дунджийг тооцоолохдоо энэхүү зөвлөмжийн дагуу тооцоолж хүргэдэг. Өөрөөр хэлбэл Монгол орны 1981–2010 оны уур амьсгалын нормыг 1991–2020 оноор шинэчлэн боловсруулж, хэрэглэгчдэд хүргэж байна гэж Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 


Холбоотой мэдээ