СЭЛЭНГЭ: Хонины мах, элсэн чихрийн үнэ буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төвд
байрладаг хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдаж байгаа хонины мах,
элсэн чихрийн үнэ буурчээ.
Тодруулбал, хонины мах 15000-14500,
элсэн чихэр 4533-4467 төгрөг болж буурсан байна.
Харин үхрийн мах 16500-17500, ямааны
мах 11000-12000, Алтан тариан 1-р гурилын үнэ 2333-2383 төгрөг болж нэмэгдсэн байна.
Мөн сүү (л), цагаан будаа (кг), А-80,
А-92, дизель түлш зэрэг 5 төрлийн барааны үнэ тогтвортой байна.