Хонь 50 мянган төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Өлгий сумын бараа, малын зах дээр өнгөрсөн долоо хоногоос үнэ ханш бага зэрэг буурлаа.
Өнөөдрий байдлаар хонины дундаж үнэ 50 мянга, адуу 400-750 мянга, үхэр 200-300 мянга, ямаа 15-20 мянган төгрөг, ямааны ноолуур 42000, хонины нэхий 1500, үхрийн шир 10000 болсон нь малчид бэлэн мөнгөөр гачигдсаныг харуулж байна. Үүний улмаас бараа таваарын эргэлт өдөр тутам саарч, гадагшаа явж худалдаа наймаа хийх хөл хөдөлгөөн намдсаар. Уут гурил 48000 төг, хивэг 16000, хорголжин тэжээл 22000 төгрөг байна.
Аймгийн нутгаар цас жил жилийнхээс эрт орж, хүйтний эрч чангарсан байдалтай, зудтай өвөлжих магадлал нэмэгдсээр байгаа тул өвс тэжээлийн хэрэгцээ эрс нэмэгдэх төлөвтэй байна.
Ш.Айзаря