Гэр хорооллын дундах замууд гэрэлтүүлэгтэй болж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-02 19:57:38

Дархан-Уул аймгийн Дархан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт “Шинэ гудамж” төслийн хүрээнд хийгдсэн сайжруулсан шороон замын 12 ширхэг гэрэлтүүлгийг “Лед сити” ХХК 10 сая төгрөгийн өртөгөөр хийж ашиглалтад оруулав.

Ингэснээр тус багийн иргэд үдэш орой аюулгүй амар тайван орчинд зорчиж амьдрах нөхцөл бүрдлээ.

Тус сумын Засаг дарга Б.Азжаргал:-“Манай сумын хотоос алслагдсан гэр хорооллын дундах замууд гэрэлтүүлэггүйн улмаас оршин суугчид орой үдшийн цагаар явахад харанхуй бэрхшээлтэй байдаг тухай их ярьдаг. Тиймээс Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр эхнээс нь гэрэлтүүлэгтэй болгох ажлыг хийж эхлээд байна” гэв.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ