ТӨВ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 34 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-05-22 17:22:24

Зуунмод, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2 дугаар улирлын Ерөнхий шалгалтыг 5 дугаар сарын 21-нд 5 ээлжээр зохион байгуулж, нийт иргэдийн 34 буюу 35.41 хувь нь тэнцжээ.


Энэ удаагийн шалгалтад 125 иргэн оролцохоос 96 иргэн оролцсон бөгөөд ирц 76.8 хувьтай байв. Шалгалтыг 5 ээлжээр зохион байгуулж, нэгдүгээр ээлжид 3 иргэн тэнцэж, хоёрдугаар ээлжид 6, гуравдугаар ээлжид 11, дөрөвдүгээр ээлжид 7, тавдугаар ээлжид 7 иргэн тус тус тэнцсэн юм.

 

Төрийн албаны Ерөнхий шалгалтаа амжилттай өгч тэнцсэн Э.Оюугийн сэтгэгдлийг тодруулахад, Шалгалтдаа бэлдэхийн тулд ажлаасаа чөлөө авч, сургалтад суусан, уншиж бэлдэх нь хамгийн чухал гэв.


Төрийн албаны Ерөнхий шалгалтаа амжилттай өгч тэнцсэн Б.Даваасүрэн, Төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалтдаа бэлдэж байх үедээ эх түүх, монгол бичиг, эх хэлээ эргэн санасан, шалгалтын бэлтгэлээ чамбайруулж, сурах арга барилаа өөрчилсөн гэсэн юм.

 

Холбоотой мэдээ