БЭОТөв дугааргүй үйлчлүүлэх боломжийг иргэддээ олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-04 11:36:38

Өмнөговь Засаг даргын ажлын 100 хоногийн нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болж байна. Энэ үеэр тус аймгийн Бүсийн эмчилгээ оношилгооны төв нь дугаарлахгүйгээр үйлчлүүлэх боломжийг иргэддээ олгож байгаа юм.

Мөн гэрээр бусдын асаргаанд байдаг иргэдэд гэрээр нь очиж үйлчилж байна. Энэхүү ажлыг өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч байгаа гэж тус төвийн дарга Д.Энхмандах ярилаа.

Иргэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд тусгай дугаараар цаг авч үйлчлүүлдэг юм. Харин энэ өдөр ямарч дугааргүйгээр хүссэн бүх иргэд аль ч мэргэжлийн эмчид хандаж байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ