Монгол шүүгч олон улсын тоглолт шүүнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-04 12:50:09

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны нэгдүгээр зэрэглэлтэй төдийгүй Олон Улсын хөлбөмбөгийн холбоонд данстай Монголын дөрвөн шүүгч Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны тоглолтуудыг шүүхээр өнөөдөр өглөө Хонгконгийг зорьсон байна.

Өнгөрөгч долдугаар сард Гуам улсад зохиогдсон Зүүн ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг Б.Хаш-Эрдэнэ, Э.Ариунболд нар шүүсэн нь  анх удаа олон улсын тэмцээнд нэрээ гаргасан. Монгол шүүгчид  өндрөөр үнэлэгдсэн тул хоёрдугаар шатны тоглолтыг шүүх дөрвөн шүүгчийг урьжээ. МХБХ-ны нэгдүгээр зэрэглэлтэй Б.Хаш-Эрдэнэ, Д.Түмэнбаяр, Э.Ариунболд, Ч.Жавхлантөгс нар арваннэгдүгээр сарын 6-14-нд болох Зүүн ААШТ-ий хоёрдугаар шатны тоглолтыг шүүх бол МХБХ-ны техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал тэмцээний зохион байгуулалтын ажилд оролцоно. Зүүн ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтод БНАСАУ, Хятадын Тайвань, Хонгконг, Гуам, БНСУ-ын шигшээ багууд өрсөлдөж, нийт зургаан тоглолт хийнэ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ