СҮХБААТАР: Булгуудийг хашиж 10.4 мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-05 12:24:40

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Сүхбаатар аймагт хэрэгжиж буй Адапт төслийн хүрээнд хоёр суманд хоёр булгийг хашиж, 10.4 мянган мод шинээр тарьжээ.

 

Тодруулбал, Наран сумын Өлзийтийн булгийг бүтэн хашаалж, 9 га талбайд 7200 мод суулган орон нутагт нь хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ.


 

Мөн Дарьганга сумын Овоот багийн Зүүн салааны булагт 4 га талбайг хашиж хамгаалан 3200 хайлаас суулгажээ. Зүүн салааны булаг нь гадаргын дээгүүр 28 км урсдаг, мал амьтныг ундаалдаг гол булгийн нэг юм.

 

Дээрх хоёр суманд хийсэн уг ажлын гүйцэтгэгчээр "Модын эмч" ХХК ажилласан бөгөөд усалгаа, арчилгааг нь гурван жил хариуцна.

 

Сүхбаатар аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэхэд анхаарч буй бөгөөд энэ хүрээнд гадны төсөл хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлж буйгийн нэг нь Адапт төсөл юм

Холбоотой мэдээ