Ли Жэ Мёнд холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-09 17:11:56

СӨҮЛ, 2025 оны зургаадугаар сарын 9 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёныг сонгуулийн хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүх хурлыг Сөүлийн дээд шүүх даваа гарагт дахин хойшлуулжээ. 


Ерөнхийлөгчийг бослого гаргасан, эх орноосоо урвасан хэргээс бусад тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх тухай Үндсэн хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу зургаадугаар сарын 18-нд товлогдсон эхний шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэж шүүх мэдэгдсэн байна.


Өнгөрсөн 12 дугаар сард Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийг онц байдал тогтоосонтой нь холбогдуулан албан тушаалаас нь огцруулсны дараа Ли Жэ Мён зургаадугаар сарын 3-нд Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.


Сөүлийн дээд шүүх өмнө нь тухайн үед ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч байсан Ли Жэ Мёнд сонгуулийн сурталчилгаа явуулах шударга боломж” олгох шаардлагатайг харгалзан тавдугаар сарын 15-нд болох эхний шүүх хурлыг хойшлуулаад байжээ


2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ли Жэ Мёныг худал мэдүүлэг өгсөн хэргээр оноосон хорих ялыг цагаатгах тухай Сөүлийн дээд шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хүчингүй болгосны дараа шүүх хурлыг дахин товлосон байна. 

Холбоотой мэдээ