Кансай-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүнийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-10 09:25:24

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Кансай-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Сато Акира тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзав.


Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн бэхжиж буйг тэмдэглээд, тус нийгэмлэгийн зүгээс Монгол Улсыг сурталчлан таниулах, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад үргэлжлүүлэн идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.


Кансай-Монголын найрамдлын нийгэмлэг нь 1993 онд байгуулагдаж, өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж байна гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ