УВС: Ходоод, элэгний хавдар тайрах тав дахь хагалгаа амжилттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-06-17 11:38:04

Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн хамт олон ходоод болон элэгний хавдрын тав дахь хагалгаагаа амжилттай хийсэн байна.


Өвчтөн нь 61 настай эмэгтэй бөгөөд элэгний зүүн дэлбэнгийн том хэмжээний задарсан хавдартай, цус алдалт ихтэй байжээ. Эмч нар яаралтай журмаар ерөнхий мэдээ алдуулалттай хагалгаа хийж, элэгний зүүн дэлбэнгийн задарсан хавдрыг тайрч авах, цус тогтоох мэс засал хийсэн байна. Хагалгаа амжилттай болж, өвчтөн одоогоор Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь сайжирчээ.


Энэ сарын эхээр ходоод, элэгний хавдар тайрах дөрөв дэх хагалгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч нар хийсэн бөгөөд тухайн үйлчлүүлэгчийн хувьд эрт илрүүлгийн үзлэг оношилгоогоор элэгний 6-р сегметэд байрлах хавдартай байсан нь оношлогджээ. Хавдрыг хэсэгчлэн тайрах мэс засал амжилттай болж, өвчтөний биеийн байдал сайжирсан байна.


Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслын төв болох юм.

 

Холбоотой мэдээ