Ханбогд сумын Засаг даргаар Б.Дэндэвсамбыг томилохоор боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-07 18:32:39

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар Б.Дэндэвсамбыг томилохоор болж аймгийн Засаг даргад уламжиллаа.

Тус сум нь Монголд төдийгүй дэлхийд нэртэй Оюутолгойн уурхай байрлаж байгаа уул уурхайн бүс нутаг юм. Тиймээс ч тухайн сумын удирдлага хэн болох бол гэх хүлээлт иргэдийн дунд байсан билээ. Өнөөдөр Ханбогд сумын шинээр байгуулагдсан ИТХ-ын анхдугаар хуралдаан болж сумын ИТХ-ын даргаар Ш.Эрдэнэжаргалыг томилж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэндэвсамбыг сумын Засаг даргад томилохоор санал нэгджээ. Б.Дэндэвсамба өмнө нь тус сумын Засаг даргаар 2008-2012 онд ажиллаж байсан туршлагатай хүн юм.

Ханбогд сумын суурин 6 мянга гаруй, 12 мянга гаруй хөдөлгөөнт хүн ам зорчиж байдаг томоохон сумдын нэг. Өнгөрсөн сард болсон орон нутгийн сонгуулиар тус сумын ИТХ-д Ардчилсан нам 19, МАН-аас 8 суудал авчээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ